Цахим системээс 11 байгууллагын 54 үйлчилгээг нэг дороос авах боломжтой

10



Дорноговь /МОНЦАМЭ/.Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолын дагуу Сайншанд сумын ЗДТГ "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр дамжуулан иргэдэд “ХУР”мэдээллийн системийг нэвтрүүллээ.

Ингэснээр иргэд харьяалал харгалзахгүйгээр 11 төрийн байгууллагын 54 үйлчилгээг нэг дороос цахимаар шууд авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Үүнд төрсний, гэрлэлтийн, бүртгэлийн лавлагаа,гэрлэлт бүртгэлгүй тухай, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа зэрэг нийт 54 лавлагаа авах боломжтой.

Сайншанд сум нийт 25 мянга орчим хүн амтай бөгөөд иргэд газрын харилцаа, нийгмийн даатгал, бүртгэл, нийгмийн даатгал, хүүхдийн мөнгө зэрэг асуудлаар өргөнөөр үйлчлүүлдэг байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn