Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан гүүр үeрт автаагүй гэлээ

55

Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам үерт автаж эвдэрсэн хэмээх ташаа мэдээлэл сошиалаар явж байна. Эдгээр зураг дээрх усанд автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам юм.
Төмөр замын доод болон дээд бүтцийн барилга угсралтын ажил бүхэлдээ техникжсэн байдлаар явагддаг. Төмөр зам барих үндсэн технологи нь шинэ тавигдсан төмөр замаа ашиглан дараагийн шинэ төмөр замаа тавьдаг. Тиймээс гүүр төлөвлөсөн хэсэгт “гүүр тойрох зам” буюу түр зам барьж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг болно. Учир нь гүүрийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд цаг хугацаа маш ихээр шаардагддаг болохоор хугацаа алдахгүйн тулд гүүр төлөвлөсөн хэсгүүдэд “гүүр тойрох зам”-ыг барьдаг. Байгалийн гамшиг, Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол ханган ажиллаж байна.
Алтан Нутгийн Мэдээ сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn