ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд

619



ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлээд байна. Иймд эдгээр өдрүүдэд нутаг буцах иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд:

Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетний төлбөр болох 27,000 төгрөгийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банк 5003521139 дансанд тушаах

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50,000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30,000 төгрөг буюу нийт 630,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетний төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй боломжгүйг анхаарах.

Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: УОК-ЫН ШУУРХАЙ ШТА

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn