ОХУ-аас ирсэн 18 оюутан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүнээс COVID-19 илэрч, батлагдсан тоо 61 боллоо

703

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.014/ хийлээ.  
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатор болон Дархан-Уул аймгийн салбар лаборатор, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолооч нийт 375 хүнд шинжилгээ хийсэн.  Эдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй. 
Харин ӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн оюутнууд бүгдээс нь сорьц авч шинжилгээ хийлээ. Ингэхэд 18 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна" гэв.
Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 19-өөр нэмэгдэж нийт тохиолдлын тоо 61 боллоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn