Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

10
2026 оны "Элгэн дотно Хятад орон: гадаадад байгаа Хятадын залуу багачууд эх орондоо айлчилсан нь" Өвөр Монголын  зусланын арга хэмжээний нээлтийн ёслол  7-р сарын 19-нд Хөххотод "Луугийн үр удам" зэрэг дуу бүжгийн эгшиглэнгийн дунд  болж,  Австри, Канад, Франц, Польш, Катар, Орос, Испани, АНУ зэрэг 8 улсад байгаа 73  Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ. 
Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Гадаадаас буцаж ирсэн Хятад иргэдийн холбоо зохион байгуулж, Өвөр Монголын Гадаадаас буцаж ирсэн Хятад иргэдийн холбоо эрхлэн зохион байгуулж, "Гарваль нэгтэй,  сэтгэл нэгтэй, мөрөөдөл нэгтэй" уриан дор Нийт 82 оролцогч, түүний дотор 8 орны (Австри, Канад, Франц, Польш, Катар, Орос, Испани, АНУ) 73 гадаадад байгаа Хятадын залуу багачууд, 9 багийн ахлагч Өвөр Монголд арван өдрийн зуслангын аялалд гарлаа.
Оролцогчид 12-18 насны хооронд бөгөөд сургалтын аялал Хөххот, Улаанцав хотуудад аялна. Энэхүү арга хэмжээнд уламжлалт соёл,  экологийн байдал, орчин үеийн үйлдвэрлэлийн байдлыг хөтөлбөртөө нэгтгэсэн байна. Энэ нь гадаадад байгаа Хятадын залуучуудад Хятадын соёлын үндстэй танилцах, шинэ эрин үед Өвөр Монголын хөгжлийг ойлгоход нь туслах болно.
Арван өдрийн  аяллын үеэр оролцогчид хятад хэл, соёлыг  сурч, эх оронхоо биет бус соёлын өв болох  шаомай (жигнэсэн банш) хийж, Өвөр Монголын хоолны зан заншил мэдэрнэ.
Нээлтийн ёслолын дараа нүүдэлчин амьдралыг мэдрэхийн тулд Гэгээнтал жуулчиллын баазад аялна. Зуслангын аяллын үеэр Өвөр Монголын музей, Жаожунь музей, Өвөр Монголын Байгалийн түүхийн музей зэрэг  газруудад соёл иргэншлтэй танилцуулж, олон үндэстэн зэрэгцэн оршсон нэгдлийн түүхийг мэдрэх болно.
 Зусланд оролцогчид солилцоо хийхээр Хөххотын спортын сургуульд зочилж, Или эрүүл мэндийн хөндийн ухаалаг үйлдвэрлэлийн шугам, Мэнцао экологийн үрийн музейг үзэж, сүүний үйлдвэрлэлийн инноваци, бэлчээрийн экологийн хамгаалалтын ололт амжилтыг ойлгох болно.
Зохион байгуулагчдын тайлбарласнаар, үйл ажиллагаанд уламжлалт спортын туршлага, Хөххот дахь Шаньси худалдаачдын соёлын өвийг үзэх, Хөх хотын урлагийн музейд уран бичлэг, уламжлалт хятад зургийн хичээлүүд, "Луугийн үр удам" болон сонгодог  ардын дуу хөгжим  дуулж сурах боломжууд багтсан болно.
Энэхүү  зуслан нь Өвөр Монголын  соёл иргэншлийн өвөрмөц бүс нутгийн онцлогийг харуулахаар дамжуулан гадаадад байгаа Хятадын залуучуудад үндэсний нөхцөл байдлын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх, үндэсний өвөрмөц байдлын хүчтэй мэдрэмжийг төлөвшүүлэх, Хятад үндэстэн, Хятадын соёлд харьяалагдах мэдрэмжээ газар дээр нь очиж үзэх замаар нэмэгдүүлэх боломжийг олгох юм. 





скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.