Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

6
Монгол Анагаах Ухааны цогц сурталчилгааны арга хэмжээний гурав дахь өдөр үргэлжилж байна. Монголын өвчтөнүүд эмнэлгийн зөвлөгөө, эмчилгээ хийлгэхээр олноороо Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэгийн эмч нарыг зорьж ирсэн бөгөөд өдрийн турш 100 гаруй хүн зөвлөгөө авсан байна.
Эмч нар өвчтөн бүрийн биеийн байдлыг тэвчээртэйгээр сонсож, өвчний түүхийг нь анхааралтай асууж, монгол анагаах ухааны эмчилгээний аргаар биеэ сувилах, дасгал хөдөлгөөн хийх аргуудыг ойлгомжтой сайхан тайлбарлаж байлаа.
Улаанбаатар болон ойр орчмын аймаг, хотуудаас ирсэн олон өвчтөнүүд Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн монгол анагаах ухааны эмчилгээний чадавхийг эртнээс сонссон бөгөөд тэдний хамаатан садан, найз нөхөд Хөх хотод очиж эмчилгээ хийлгэж, эдгэрсэн тохиолдол олон байсан гэж илэрхийлэхийн зэргээр монгол анагаах ухааны гайхамшгийг бишрэн бахдаж байв.
600 km-ын алсаас зорин ирсэн Сүхбаатар аймгийн иргэн М.Нандинцэцэг:
- Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлэгийн эмч нар Улаанбаатар хотод ирж эмчилгээний тусламж үйлчилгээ өгнө гэсэн сайхан сургаар ээжийнхээ хамт ирсэн, ер нь би өөрөө бол энэ оны эхнээр Хөх хотод хүрч, Олон улсын монгол эмнэлгийн Бао Гүөчин эмчээр нуруугаа эмчлүүлээд гайхалтай сайхан эдгэрсэн. Энэ удаа би Бао Гүөчин эмч Улаанбаатарт ирсэн сургаар ээжийгээ дагуулж ирээд Бао эмчээр эмчлүүлсэн, ээжийн маань олон жилийн турш яс, үе мөчний өвчнөөр шаналж байсан таагүй байдал нь тэр даруй намдсан, монгол уламжлалт анагаах ухааны бариа засал үнэхээр гайхалтай гэж сайшааж байлаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn
Our store features accurate and stylish replica breitling, including models inspired by the Rolex Explorer and more—see the full collection at haventheatrechicago.com.