Монголд өдөрт дунджаар 12 хос гэрлэлтээ цуцалж байна
Монголд өдөрт дунджаар 12 гэр бүл гэрлэлтээ цуцалж, 39 хос шинээр гэр бүлээ бүртгүүлж байна.
Тодруулбал, 2024 оны байдлаар нийт 14225 гэр бүл шинээр бүртгүүлж, 4463 гэр бүл гэрлэлтээ цуцалсан тухай ҮСХ-ны гаргасан судалгаанаас харж болохоор байгаа юм. Энэ тоон үзүүлэлтийг 2023 оныхтой харьцуулан үзэхэд шинээр гэр бүл болсон хосын тоо 3183-аар буурч, гэр бүл салалт мөн 313-аар буурсан байна.
Судалгаанаас үзэхэд хосуудын харилцаанд тулгардаг асуудлууд нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болдог ажээ.
Гэр бүл цуцлалтын түгээмэл шалтгаанууд:
- Харилцааны асуудал
- Итгэл алдалт, хууралт
- Харилцан ойлголцолгүй байдал
- Бие биенээ үл хүндлэх байдал
- Санхүүгийн хүндрэл
- Өр, санхүүгийн дарамт
- Мөнгөнд хандах хандлагын ялгаа
- Орлого, зарлагын зохицуулалтгүй байдал
- Гэр бүлийн хүчирхийлэл
- Сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэл
- Хань нь хяналт тогтоох оролдлого хийх
- Үзэл бодол, үнэт зүйлсийн зөрчил
- Хүүхэдтэй болох талаар санал зөрөх
- Гэр бүлийн үүрэг, хариуцлагын талаар өөр өөр ойлголттой байх
- Хөндлөнгийн нөлөөлөл
- Хамаатан садан, найз нөхдийн оролцоо
- Гэр бүлийн асуудалд бусдын хэт их оролцоо
- Сексийн амьдралын асуудал
- Сэтгэл ханамжгүй байдал
- Хосуудын хэрэгцээ, хүсэл сонирхлын зөрүү
- Гэр бүлийн харилцаа сонирхолгүй болох
- Хайр халамж багасах
- Өдөр тутмын амьдрал нэгэн хэвийн болох
- Архи, мансууруулах бодисын хэрэглээ
- Архидалт, донтох өвчний улмаас гэр бүл салах
- Хайр сэтгэл хөрөх
- Нэгнийгээ анхаарахгүй байх
- Харилцан мэдрэмж буурах
- Гэрлэлтэд бэлэн биш байх
- Гэнэтийн шийдвэр гаргах
- Залуу насанд, сэтгэл хөдлөлөөр гэрлэх
Гэр бүл салалт нь зөвхөн хоёр хүний асуудал биш бөгөөд үр хүүхэд, ойр дотнынхонд нь ч ихээхэн нөлөөлдөг. Тиймээс хосууд асуудлаа шийдвэрлэхийн тулд нээлттэй ярилцах, харилцан ойлголцох, шаардлагатай бол мэргэжлийн зөвлөгөө авах нь чухал болохыг мэргэжилтнүүд анхаарууллаа.