ДОРНОГОВЬ: Улс тунхагласны баярт зориулсан бөхийн барилдаанд аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүлэв

554


Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26 буюу Улс тунхагласны өдрийг угтаж Дорноговь аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдааныг Сайншанд хотод энэ сарын 23-нд зохион байгууллаа. Хүчит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй 96 бөх барилдсанаас Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Баярхүү үзүүрлэв.

Их шөвөгт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга, дунд шөвөгт Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү, Хөвсгөл аймгийн харьяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Булган аймгийн харьяат улсын начин Б.Түвшинтөгс нар шалгарав. Түүх сөхөхөд 1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан байдаг аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn