Монгол Улсын гурилыг Эрээн боомтоор анх удаа оруулж ирэв

466
Монгол Улсын буудайн гурил дүүрэн ачсан ачааны машин 09-р сарын 15-ны өдөр Эрээн боомт дахь хилийн ард түмний худалдааны бүсээр Хятад руу амжилттай орж ирэв. Ийнхүү Монгол Улсын гурилыг Хятад руу анх удаа экспортлон гаргаж байгаа юм. Мөн Хятад дахь Монгол Улсын гурилын импортын бизнес албан ёсоор эхэлснийг харуулж байна.
   Монгол Улсын гурил 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хятад руу экспортлох хорио цээрийн хамгаалалтад орсон бөгөөд Хятад руу эксдортлохыг зөвшөөрсөн бүтээгдэхүүнд улаан буудайн гурил, хөх тарианы гурил орсон байна. "БНХАУ-ын гадаад импортын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийг бүртгэх, удирдах журам”-ын шаардлагын дагуу БНХАУ-д экспортолж буй гурилын үйлдвэрүүд бүртгэлээ дуусгасан байна. Хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж 13 үйлдвэр Хятад рүү гурил экспортолно.
Эрээний гаалийн газраас Монгол Улсын гурилыг саадгүй оруулахын тулд импортын төлөвлөгөө, түүнтэй холбоотой шаардлагуудыг урьдчилан ойлгож, гаалийн бүртгэлийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх, холбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагыг иж бүрнээр нь цуглуулах зорилгоор импортын дэлгүүрүүдтэй идэвхтэй холбогдож ажиллах тусгай ажилтнуудыг гаргаж, Хятад улс руу экспортолж буй хүнсний аюулгүй байдлыг хангаж байна.
Эх сурвалж: Синьхуанет
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn