Сайншанд орчмын газар нутгийг ургамалжуулах төсөл хэрэгжинэ

89


Япон улсын Жайка (Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг)-ийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд “Гүн суулган тарих аргаар Дорнын говийн цөлөрхөг бүсийн хуурай газар нутгийг ургамалжуулах ажлыг дэмжих техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг энэ сараас ирэх 2024 оны 2 дугаар сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн гол зорилго нь говийн хэт хуурай бүс нутагт орших Сайншанд орчмын газар нутгийг ургамалжуулахад тохирсон технологийг сайжруулах, гүн суулган тарих арга ашиглан говийн унаган мод, ургамлын суулгац бэлтгэх, мэдлэг олж авах юм байна.

ЗАМЫН-ҮҮД СУМАНД САЛХИ, ШОРООН ШУУРГАНААС ХАМГААЛАХ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛНА

Мөн Замын-Үүд суманд НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, БОАЖЯ хамтран “Монгол орны хуурай бүс нутгаас үүдэлтэй элсэн болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах төсөл”-ийг 2020-2022 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд Замын-Үүд суманд 1 га талбайд Мод үржүүлгийн газар, 2 км талбайд автозам дагуух зурвас, 5 га талбайд салхи, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас байгуулахаар болжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn