Төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч нар сургалтад хамрагдлаа

687


Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нар зориулсан санхүүгийн сургалтыг энэ оны есдүгээр 16-нд сумын Иргэний танхимд зохион байгууллаа.
Дээрх сургалтыг төсвийн шууд захирагч, нягтлан бодогчдын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, нягтлан бодох бүртгэлийн хүрээнд хийгдэж буй өөрчлөлт шинэчлэлийг зохих журмын дагуу хийж, гүйцэтгэх, санхүүгийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор сумын харъяа төсөвт байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч нарыг хамруулан зохион байгууллаа гэж сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Сургалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тайлагнах, залруулга хийх, санхүүгийн тайлангийн алдаа зөрчил, санхүүгийн нийтлэг зөрчил, алдаа дутагдал, анхаарах зүйлс, шилэн дансны хэрэгжилтийн байдал, төсвийн төлөвлөлт хуваарилалт болон 2020 оны төсвийн төлөвлөлт хуваарилалтад анхаарах асуудлын талаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,Татварын хэлтэс, Дорноговь аймаг дахь Төрийн аудит, Санхүүгийн хяналт аудитын албанаас тус тус мэдээлэл хийж зөвлөгөө өгсөн байна.
Сайншанд сумын ЗДТГ-ын харьяанд төсвийн 30 орчим байгууллага үйл ажиллагаа явуулдаг аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn