Сайншанд сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна

426

Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын I, II, III, IV, VII, VIII багийн нутаг дэвсгэрийг хамарсан 212,6 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Инженер геодези” ХХК гүйцэтгэж байна.
Дээрх төлөвлөлтийг хийснээр Сайншанд хотын ирээдүйн хөгжлийг хүн амын суурьшил, дэд бүтцийн нөхцөлтэй холбон судалгаанд суурилж бодитоор гаргах боломжтой юм.
Одоогоор Дорноговь аймгийн төв Сайншанд хотод 26 мянга гаруй хүн амьдарч буй бөгөөд газрын тосны үйлдвэр, Зүүнбаян- Ханги-Мандалын төмөр зам ашиглалтад орсноор Сайншанд хотод хүн амын суурьшил нэмэгдэж, хот баруун тийш өргөжин тэлэх урьдчилсан тооцоог албаныхан гаргажээ.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn