Морьтын хадны таван тогоо

377

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгаас зүүн урагш хилийн  ... дугаар тэмдэгт баганаас холгүй хилийн бүсэд орших хад чулуутай, модлог ургамал бүхий  сүрлэг үзэсгэлэнтэй хавцлыг Морьтын хад гэдэг. Морьтын хадны ойролцоо хөөврийн хөндийн баруун өндөрлөгт Таван тогоо хэмээх үзэсгэлэнт газар бий. Энд яг л Ээж хайрханы есөн тогоо адил ногоон өнгийн ус мэлтэлзсэн таван тогоо орших авай.
Таван тогооны хоёр нь хадан агуй байсан бөгөөд Хар хошууны агуй гэдэг байжээ. Энэхүү агуй нь дотроо маш их зайтай төдийгүй мөнөөх гурван тогооны адил усаар дүүрч таван тогоо болсон гэдэг.  Өөрөөр хэлбэл Хөөвөрийн хоёр том  усны агуй нь бараг хөлгүй шахам бөгөөд цангасан хулан, аргаль ундаалдаг төдийгүй заримдаа зэрлэг амьтад ундаашиж ус уух гээд халтирч унах тохиолдол байдаг аж.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn