Дорноговь аймгаас баталгаажуулах 54 сорьцыг ХӨСҮТ-д ирүүлжээ

742

Коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод байгаа Франц улсын иргэний биеийн байдал тогтвортой байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна.
Батлагдсан тохиолдлын хамгийн ойрын хавьтагчид болох “Оюутолгой”-д тусгаарлагдсан долоон хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй байна. Ийнхүү найман хүний шинжилгээ сөрөг гарснаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 215 хүнээс коронавирус илрээгүй байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Батлагдсан тохиолдлын хавьтал болох 414 хүнийг тусгаарлалтад аваад байна. 2020 оны гуравдугаар сарын 12-нд ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарлаж шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Гуравдугаар сарын 13-нд Дархан-Уул аймагт 13 хүнийг ажиглалтад оруулсан. Мөн өдөр хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөдөр өглөө Дорноговь аймгаас шинжилгээний сорьц авч, ХӨСҮТ-д ирүүлсэн. Эдгээр 54 сорьц нь баталгаажуулахад чиглэж байгаа. Учир нь батлагдсан тохиолдол илэрснээс хойших үед хамгийн их халдвар дамжуулах магадлал өндөр учраас хэд хоног харгалзах учиртай. Хэрэв халдвар дамжсан бол өвчтөний биед вирус үржих хугацаа байдаг. Тиймээс үүнийг нягтлах төлөвлөгөөтэй ажилласан. Өнөөдөр сорьц зөөвөрлөгдөн ирсэн” гэж мэдээлэл өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn