Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлжээ

370

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлжээ. Үйлчлүүлэгчдийн бүртгэл, шинжилгээний хариу,  эмчид үзүүлэх цаг гээд шаардлагатай зүйлийг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

Цахим системд шилжсэнээр эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын ажлын ачаалал, хөдөлмөрийг хөнгөвчлөх боломж бүрдэх бөгөөд  иргэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах ач холбогдолтой гэж сумын Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
Нэгдсэн Эмнэлгийн зарим үйл ажиллагааг цахимжуулах ажилд зориулж Замын-Үүдийн тээвэр эрхлэгчид 20 сая төгрөг хандивласан байна. Монгол улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт цахим программыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаааж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn