Халдварт өвчин судлалын Үндэсний төвд МҮСХНХ-ны дээд шагнал ЛАЙК ЦОМ-ыг гардууллаа

581



Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар "Халдварт өвчин Судлалын Үндэсний төв"-ын хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолойн талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.

Хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт тулгарч буй цар тахлын учруулж болзошгүй аюул, эрсдлийн өмнө хамгийн тэргүүн эгнээнд сөрөн зогсож, иргэн бүрийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах өндөр үүрэг, хариуцлагыг хором бүрт үл умартан, өдөр шөнийг үл ялган ажиллаж буй цагаан өмсгөлт сүүн сэтгэлт та бүхнээрээ бахархаж байна. Та бүхний хичээл зүтгэлийн дүнд аймшигт халдвараас ангижирч, амьдралын итгэл найдвараар тэтгэгдэж буй нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж "Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал "Лайк цом”, "Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn