Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Дорноговь аймагт эхэлжээ

376

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн хөлбөмбөг" төсөл, "Нээлттэй Дорноговь" зорилтот жилийн хүрээнд МХБХ-ноос зохион байгуулж буй 21 аймгийн футзалын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Дорноговь аймгийн Сайншанд хотноо өчигдөр /2023.03.27/ болжээ.
Тус нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга М.Энх-Амгалан, Монгол улсын Ерөнхийлөгчийн спортын зөвлөх, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд, АХБХ-ны Хөгжлийн хорооны гишүүн МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн удирдлагууд болон тэмцээнд оролцож буй 18 аймгийн шигшээ багийн тамирчид, шүүгчид оролцсон байна.
Ингээд 21 аймгийн Футзалын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын хоёрны /2023.03.26-2023.04.02/ өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аварга болсон аймгийн шигшээ баг дөрөвдүгээр сарын гурванд /2023.04.03/ Улаанбаатар хотын аварга болох Хан-Уул дүүргийн шигшээ багтай цорын ганц тоглолтоор Футзалын "Үндэсний Цом"-ын төлөө өрсөлдөх аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn