ДОРНОГОВЬ: Өвөлжилт хүндэрч өвс тэжээлийн дутагдал буй болжээ

324

Дорноговь/МОНЦАМЭ/.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-нд Дорноговь аймгийн нийт нутгийн хэмжээнд хийсэн зудын эрсдлийн судалгаагаар тус аймгийн долоон сум зудын  их эрсдэлтэй  ангилалд багтжээ.
"Өвс тэжээлийн хангамжийг аймгийн хэмжээнд 91 хувьтай бэлтгэсэн бөгөөд одоогоор аймгийн Өвс тэжээлийн нөөцөд 180 тонн өвс, сумдын нөөцөд 500 тонн өвс байгаа аж. Бэлтгэсэн нийт өвснийхөө 80 хувийг хэрэглэсэн бөгөөд малчдын түвшинд өвс тэжээлийн дутагдал гарч, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.Улсын Онцгой комисс болон бусад олон улсын байгууллагуудад шаардлагатай өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, бусад тусламж дэмжлэгийг авах  талаар хүсэлт тавиад байгаа" гэж аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд ярив.
Албаныхны хэлж буйгаар тус аймгийн Дэлгэрэх, Өргөн, Иххэт, Сайхандулаан, Мандах, Даланжаргалан зэрэг суманд өвөлжилт хүндэрч өвс тэжээлийн хомсдол үүс байгаа аж. Тус аймагт 4600 өрхийн гурван сая орчим толгой мал өвөлжиж буй бөгөөд одоогийн байдлаар нийт нутгийн 60 хувьд бэлчээрийн даац хэтрээд байгаа  юм.  

https://montsame.mn/mn/read/311499
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn