Орон сууцнуудын орц, хонгил, тоглоомын талбайг ариутгав

440


Аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрийн дагуу “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сайншанд суманд үйл ажиллагаа явуулж буй СӨХ-д харьяа нийтийн орон сууцнуудын орц хонгил, тоглоомын талбайг ариутгах ажлыг энэ оны зургаадугаар сарын 16-нд зохион байгууллаа.
Нийт арван Сууц өмчлөгчдийн холбооны харьяа 67 орон сууцны 229 орцны 431 давхарт болон орон сууцнуудын гаднах хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн СӨХ-ны харьяалалгүй нийтийн эзэмшлийн 42 орон сууцны, 49 орцны, 89 давхарт ариутгал халдваргүйтгэл хийсэн аж.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn