Авто замын салбарт 2.8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэнэ

480
Энэ онд Дорноговь аймагт авто замын салбарт зургаан ажлыг 2.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэхээр албаныхан төлөвлөжээ.
Үүнд, Сайншанд-Хамарын хийдийн чиглэлийн автозамын сэтэрсэн хэсгийг засахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдрээд байгаа юм.
Мөн Цагаан хаалгыг тохижуулах, төвийн замуудад тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх, автобусны буудлын тоог нэмэгдүүлэх, зарим хэсэгт автозамаас тусгаарласан хаалт хашлага хийх, авто зогсоол байгуулахаар болжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dornogovi.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Dornogovi.mn